ОБЕГ: Орон сууцанд гал гарч 25 хүнийг эсэн мэнд гаргажээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд  бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


  • Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 82 дугаар байранд гал гарч, 25 иргэнийг алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Гал түймрийн дуудлага энэ сарын 7-ны өдрийн 16:13 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус байрны агааржуулалтын хоолойд хог шатаж байсан аж.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Тамир хорооллын 33 дугаар гудамжинд иргэн Э-ын Prius-30 загварын автомашин шатсан байна. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид галыг цаг алдалгүй унтраажээ.
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн 22 настай эмэгтэй А нь  энэ сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн Баасан гаригт /2020.11.06/ аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг Идэрийн голын эрэг дагуу, Дархан-Уулын өвөр хэсгээр 19.5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж