Засгийн газар өнөөдөр /2020.11.23/ 14:00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Өнгөрөгч Лхагва гаригийн /2020.11.18/ ээлжит хуралдаанаар Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан билээ. Үүний хүрээнд 23 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.