Онцгой байдлын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан иргэнийг аварчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хороо, Хилчин хотхоны нийтийн байрны нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага өчигдөр /2020.11.22/ орой 23:44 цагийн орчимд Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу аврах ангийнхан очиход 30 настай эрэгтэй Т нь согтуу, нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг түр хориглоод буй. Гэсэн ч архидан согтуурсан, зөрчил гаргасан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.