Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ Удирдах зөвлөлийн хурал болж Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны Удирдах зөвлөлд сонгосон байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.