Өчигдрөөс эхлэн өргөн хүрээний вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн 18:00 цагийн байдлаар 8,110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байгааг НОК-оос мэдээллээ.
Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна.
Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, өнөөдөр 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр вакцинжуулалтад хамрагдсан иргэдийг дүүргээр харуулбал,
- Баянгол дүүрэгт 1691
- Баянзүрх дүүрэгт 1636
- Сүхбаатар дүүрэгт 1312
- Сонгинохайрхан дүүрэгт 572
- Налайх дүүрэгт 449
- Чингэлтэй дүүрэгт 360
- Багануур дүүрэгт 243
- Багахангай дүүрэгт 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.
2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.