Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.11/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2021.03.10/ нийт 21185 хүний сорьцод шинжилгээ хийхэд 80 хүнээс covid-19 илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай нэг иргэн нас баржээ. 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Тухайн хүн 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад covid-19 халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас барсан.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН
-Батлагдсан тохиолдлуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт covid-19 халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эдгэрсэн. Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо, СХД-ийн 6 дугаар хороо, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд тус тус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 644 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна