Өнөөдөр УОК-ын гишүүд 14.00 цагт Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал, ХӨСҮТ, ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцсэн юм.
Шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлах талаар Шадар сайд С.Амарсайхан “Үйлчилгээний байгууллагууд 22:00 цаг хүртэл ажиллана. 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөн, иргэдийн хөдөлгөөнд холбогдох байгууллагууд хязгаарлалт хийж ажиллана. Шөнийн цагаар иргэд бөөгнөрөх, хэрэг зөрчил гарах асуудал байна. Тиймээс тодорхой хугацаанд шөнийн цагаар хязгаарлалт хийнэ.