Төрийн албаны зөвлөл, АТГ-ын хамтарсан баг хууль бусаар томилогдсон 100 гаруй хүнийг чөлөөлж Төрийн албаны тухай хууль болон Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна.
Тодруулбал Төрийн байгууллагын удирдлагууд Төрийн албаны тухай хууль болон Ашиг сонирхолын зөрчлийн хуулийг зөрчин хамаарал бүхий хүмүүсээ ажилд томилох асуудал гарах болсон учир ийнхүү хамтран ажилладаг болжээ.
Хамтарсан ажлын хэсэг одоогийн байдлаар хууль бусаар томилогдсон 100 гаруй хүнийг чөлөөлөхийг Төрийн байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна.