Өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргыг сольсон гэх мэдээлэл олны анхаарлыг татаж цахим орчинд нэлээдгүй санал, шүүмжлэл өрнүүлээд авсан.
Үүнд Хотын дарга хариулт өгч “Нийслэлийн Засаг дарга хорооны Засаг даргыг томилдог субъект биш. Баянзүрх дүүргийн удирдлагууд үүн дээр анхаар. Өвчин зовлонтой байгаа үед удирдах албан тушаалтнууд хүмүүстээ зөв ойлголт өг. Ямар учраас сольсон гэдгээ тодорхой мэдээлэх хэрэгтэй. Хүнд үед боловсон хүчний бодлогоор оролдох биш, бодлогоо нийлүүлж, иргэдтэйгээ үйл ажиллагаагаа уялдуулж, коронавирусийг богино хугацаанд хумьж, иргэдээ вакцинжуулах хэрэгтэй байна. Хотын иргэдийг яаралтай вакцинд хамруулж, Улаанбаатар хот шар бүс болж, нийгэм, эдийн засгийн амьдралаа шуурхай босгож ирэхгүй бол бид хүнд нөхцөлд байна” гэлээ.