Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Н.Учрал гадаадад эмчилгээ хийлгээд саяхан эх орондоо ирсэн. Тэрээр ирсэн өдрөөсөө эхлэн өөрийн сонгогдсон тойрогтоо ажлын албаараа дамжуулан ариутгал халдваргүйжүүлтийг эхлүүлсэн талаараа пэйсбүүктээ бичжээ. Халдваргүйжүүлэлт хамгаалалтаа хороо хороогоор нь хийх аж. Ингэхдээ халдвар илэрсэн 18-р хорооноос эхлүүлж байгаа юм байна. Үргэлжлүүлэн
3-р сарын 22-нд 29-р хороо,
3-р сарын 23-нд 12,13,14-р хороод,
3-р сарын 24-нд 15,16,17-р хороод,
3-р сарын 25-нд 27,38-р хороо,
3-р сарын 26-нд 19 дүгээр хороонд тус тус ариутгалын ажил хийгдэхээр төлөвлөжээ.
Коронавируст халдвар “КОВИД-19′-ийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, халдвар авагчдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед иргэдийн халдвар хамгааллаас гадна хүрээлэн буй орчны халдваргүйжүүлэлт, ариутгал онцгой чухал.
Сүүлийн өдрүүдэд корона вирусийн халдвар өдөрт 100-аас буурахгүй нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулсаар байна. Улаанбаатараас гадна зарим аймгуудад халдвар бүртгэгдэж хөл хорио тогтоогоод байгаа билээ. УИХ-ын гишүүн Н.Учралын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд талархан хүлээн авч буйгаа цахим хуудсаар дамжуулан бичжээ. Мөн иргэд УОК болон УИХ-ын гишүүдэд хатуу хөл хорио тогтоохоосоо урьтаад халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийж Н.Учрал гишүүнээс санаа авахыг зөвлөсөн байлаа.