Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг Мөрөн сумын 12-р ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагааг өнөөдрийн 09 цагаас гуравдугаар сарын 29-ны 06 цаг хүртэл хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.
Цэцэрлэг суманд коронавируст халдвар илэрч, нэмэгдэж байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Тус аймгийн Засаг даргын захирамжийг хүргэж байна. Үүнд:
- Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын үйл ажиллагааг зогсоосон тул 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулж, цалинтай чөлөө олгох,
- Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг зогсоох,
- Аймгийн хэмжээнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, фитнесс, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг зогсоох,
- Зах болон зах орчмын худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 9 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.