ХОНЬ
Сэтгэл санааны байдлаас шалтгаалж тавгүйтэж мэдэх тул тархиа амраах ямар нэг зүйл сэтгэ. Орчин үеийн амьдралын хэв маяг, нийгмийн стресс таны бухимдлын шалтгаан болж буй нь гарцаагүй. Тиймээс ядаж амралтын өдрүүдээ хотоос зайдуу, сэтгэл амар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Долоо хоногийн турш та ажил ихтэй байна. Гэхдээ тэр хэрээр цалин, орлогоо нэмэгдүүлж чадна. Ажлын талбарт шинэ түнштэй харилцаа холбоо тогтоох гэж оролдох хэрэггүй. Гэр бүлийн харилцаа үл ялиг хөндийрч магадгүй. Аливаа асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандахыг зөвлөе.
ҮХЭР
Зугаацаж, хөгжилдөх цаг ирлээ. Айсуй долоо хоног танд ихээхэн амжилт авчирна. Та эрч хүч дүүрэн байж, хийсэн бүхэн чинь танд давуу тал бий болгоно. Өөртөө итгэл байдал чинь ч сэргэнэ. Мэргэжлийн болон нийгмийн хүрээн дэх статус чинь өсөн нэмэгдэж, бусад хүмүүс таны заавар, зөвлөгөөг хүлээх болно. Тан дээр төвлөрсөн олон нийтийн анхаарал тааламжтай санагдаж, энэ байдлаас та баяр баясгалан мэдрэх болно. Зарим атаархуу нэгний үйлдлээс сэрэмжтэй байгаарай. Таныг хорлож мэдэх нь.
ИХЭР
Ердийн долоо хоног. Амарч, алдсан цэнэгээ нөхөхөд таатай үе. Ажлын дарамт төдий л их биш байх тул асуудлыг ашигтайгаар шийдэх хугацаа танд хангалттай гарна. Таны зөн совин, хошин шогийн мэдрэмж өндөр байх тул эргэн тойрныхондоо таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Гэр бүл, найз нөхөдтэйгээ ойр дотно байх тул тэд ч бас таныг илүүтэй хайрлах болно. Хэдийгээр эргэн тойронд чинь өрнөж буй үйл явдал тааламжтай байх боловч хүүхдийн эрүүл мэнд, эсвэл боловсролтой холбоотой бэрхшээл гарч магадгүй.
МЭЛХИЙ
Туйлын таатай долоо хоног. Ялангуяа та бизнес эрхэлдэг бол амжилт дагуулсан үе байх болно. Барааны эргэлт, ашиг огцом нэмэгдэх боловч шинэ зүйлд мөнгө зарцуулах, хөрөнгө оруулалт хийхээс түр татгалзаарай. Зайлшгүй шаардлагатай бол эхэн үед ашиг, орлого төлөвлөсөн хэмжээнд чинь хүрэхгүй гэдгийг сана. Одоо хийж буй ажил чинь хэвийн үргэлжлэх болно. Ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэж эхэл.
АРСЛАН
Бизнесмэн арслангийнхны хувьд үйл ажиллагаа, зардал, ашиг орлого гээд бүх зүйл тогтвортой, бизнес урагштай байх болно. Ажлын талбарт ч ялгаагүй тааламжтай долоо хоног байх нь ээ. Өөрт оногдсон үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлснээр удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Хамтран ажиллагсад чинь ч таныг үнэлэх болно. Хүч чадал, нөөц бололцоогоо гэртээ ч, ажил дээрээ ч зөв зохистой зарцуулснаар та төдийгүй таны ойр дотныхон сэтгэл хангалуун байх болно. Хайртай, дотны хүндээ анхаарал халамж тавь. Нууц харилцаа үүсгэх магадлал өндөр байна.
ОХИН
Шийдэж чадалгүй, эргэлзэж тээнэгэлзэж байсан олон асуудлын шийдэл тодорхой болно. Гэхдээ ирээдүй тань хэрхэх эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Санхүүгийн болон бизнесийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Энэ долоо хоногт лав биш. Томоохон өөрчлөлтөөс ч татгалзахыг од эрхэс танд зөвлөж байна. Оронд нь оюун санаагаа цэгцлээд, сайхан амрахыг бод. Эцэс төгсгөлгүй элдэв төлөвлөгөө боловсруулж сууснаас дотны хүнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгээ уулзаж, буу хал. Чухал шийдвэр гаргах үе биш тул болгоомжтой байгаарай.
ЖИНЛҮҮР
Элдэв сөрөг бодлоо хаяж чадвал та ажил, амины асуудлаа аятайхан зохицуулж, тэнцвэртэй байх болно. Од эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногийг та эрч хүчтэй, баяр баясгалантайгаар үдэх болно. Ажил ихтэй байх боловч гэр доторх халуун дулаан уур амьсгал таныг сэтгэл санааг өргөх болно. Гэр бүл доторх бага насны хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй.
ХИЛЭНЦ
Ажил мэргэжлээс илүү хувийн амьдрал анхаарлын төвд байх болно. Хайртай, дотны хүнтэйгээ долоо хоногийн ихэнх цагийг өнгөрүүлж, сайхан амрах бололтой. Санхүүгийн хувьд зардлаа сайтар төлөвлөхийг сануулж байна. Эс бөгөөс мөнгөний том асуудалд орж болзошгүй байна. Ирээдүйд тань эерэг нөлөө үзүүлэх том хэмжээний хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэггүй. Гол нь сайтар тунгааж, эрсдлийг тооцоолоорой. Эрүүл мэнддээ анхаарал тавь.
НУМ
Эерэг, сөрөг үйл явдал давхацсан долоо хоног байх болно. Хувийн амьдралд тань саад бэрхшээл гарч магадгүй. Гэхдээ та гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар төвөггүй давж гарах болно. Ажлын талбарт хамт олны уур амьсгал тааламжтай байх тул ажлын бүтээмж тэр хэрээр өндөр байна. Бизнесмэн нумынхны хувьд үйлчлүүлэгчдэдээ анхаарал тавь. Стресс, бухимдлаас болж эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй тул бариа засал, иогоос татгалзах хэрэггүй.
МАТАР
Аз сорьсон долоо хоног. Шаргуу ажиллаж, зүтгэж чадвал та хүссэн амжилтдаа хүрч чадна. Шинээр түншийн харилцаа тогтооход тохиромжтой үе. Өдөр тутмын ажлаа цалгардуулбал хэмнэл алдагдана гэдгийг бүү мартаарай. Хувийн харилцаанд гала гэж тодотгож болох үе тохионо. Учир нь хамгийн сайн сайхан бүхнийг та хайртай хүнээсээ мэдрэх болно. Ажил дээрх саад бэрхшээлээ гэрийнхээ үүдэнд гээгээд орохоо мартуузай. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй.
ХУМХ
Албаны асуудлаа хойш тавиад гэр бүл, хувийн харилцаандаа анхаарах үе. Ингэснээр та сүүлийн үед сэтгэл санааг тань тавгүйтүүлж байсан хувийн харилцаагаа сайжруулж чадна. Таны мэдрэмжийг дахин нэг алхам урагшлуулах хаалга таны өмнө нээлттэй байх болно. Ойр дотныхноосоо материаллаг тусламж хүсэх хэрэггүй. Тэдний үг, үйлдэл, сэтгэлийн үг л таны сэтгэл санааг хангалттай өргөх болно. Аз жаргалтай амьдралын үндэс материаллаг зүйлс биш гэдгийг бүү март.
ЗАГАС
Амины, албаны аль ч асуудалд нэлээд завгүй байх бололтой. Тиймээс аливаа зүйлийн тунг тааруулах багагүй зүдэрнэ. Аль нэгийг нь хойш тавилгүй бүгдийг хугацаанд нь амжуулахыг хичээгээрэй. Дараа нь гарах хүндрэлтэй харьцуулбал энэ нь танд хамаагүй хялбар байх болно. Таны хүсэл сонирхолд нийцэхгүй шаардлагагүй урилгаас татгалз. Цаг дэмий үрэхийн нэмэр. Хайр дурлалд та одтой байх болно. Хэрэв та ганц бие бол энэ хугацаанд хосоо олох магадлал өндөр байна.