Нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны ариутгалын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Коронавирусын халдвар илэрсэн 11 аймгийн бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны халдваргүйжүүлэлт, ариутгалын зардалд 512 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж уг зардлыг хуваарилжээ.