Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохоос өөр гарцгүй нөхцөл байдал үүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд банкууд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудлаар банкуудад ажилласан.

Энэ үеэрээ тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга гарцгүй нөхцөл байдал үүслээ” гэдгийг тодотголоо.

Тэгвэл энэ асуудлаар УОК 14 цагаас хуралдахаар болсон байна.  Сануулахад, Энэ долоо хоногт МУ-д илэрч буй ковидын халдварын тоо өдөрт 100-500 орчим болсон. ЭМЯ-ын өнөөдрийн мэдээллээр шинээр бүртгэгдсэн халдварын тоо 437 болж нэмэгдсэн гэдгийг мэдээлсэн билээ.