Хүнсний зах, худалдааны төвүүдийг 05-22 цаг хүртэл ажиллуулна

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжид:

 ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна.

Дээрх хязгаарын хүрээнд цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах мөрдөж ажиллаж болох аж. Уг захирамжийг дүүргүүдэд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Шуурхай Штаб