Долоо хоногийн өрнийн зурхай 2021.III.29-2021.IV.04

Хонь

Урьдын хийсэн ажлын үр дүнг амсах цаг. Ямар нэгэн юм байгуулахыг хүсвэл жишээ нь байр, зуслангийн байшин, гэр бүл гэх мэт бат бөх үндэс суурьтай хий. Зорьсон зорилгодоо хүрэхдээ бусдын атаархал дургүйцлийг төрүүлэхгүйн тулд элдэв зан, эв зүйг баримтал. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх нь хүндрэлтэй байсан олон нөхцлийг хөнгөвчлөх болно. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс зар сурталчилгаа ашиглан бизнесээ олонд хүргэвэл ашиг орлого нэмэгдэнэ.

Үхэр

Та хэдийгээр авъяаслаг нэгэн боловч хайнга байдлаасаа болж ажил дээрээ амжилт гаргаж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудаа өөрөө гүйцэтгэж чадах олон жижиг хэсэг болгон хуваа. Таны харилцаа дотны хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, үйл явдалд сайнаар хариу өг. Эргэн тойрны хүмүүст анхааралгүй байж болохгүй. Оюуны эрэл хайгуул хийж, хий хоосон итгэл найдвараар амьсгалан өнөөдрийг өнгөрөөх бололтой. Хэтэрхий шулуун зан, ил маргаан мэтгэлцээнээс болж, мөн даргатайгаа эелдэг харьцаагүйн улмаас дээш дэвшихэд саад учирч магадгүй.

Ихэр

Худалдаа наймаа, эрсдэлтэй үйлдвэрлэл эрхлэхэд сайхан цаг үе. Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцаж магад бөгөөд эсвэл хуучин найз чинь өөр талаараа танигдах болно. Эрэгтэй ихрүүд энэ долоо хоногт байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Хуучин харилцаагаа сэргээх эсвэл шинэ учрал эхлэх магадлалтай. Хувийн амьдралынхаа шинэ үе шатанд бэлд. Харамсалтай нь, хувийн харилцаа таны хариуцлагатай, эелдэг байдлыг хадгалж чадахгүй бололтой. Таагүй сэтгэл санаа, түрэмгий ууртай байдал нь таныг л туйлдуулна.

Мэлхий 

Эрч хүчний тэсрэлттэй долоо хоног болно. Зорилгодоо хүрэх тэмүүлэл ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж нандин мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх нөхцөл нь болно. Хүмүүс, хамт олонтойгоо харилцаагаа сайжруулахад дур булаам байдлаа ашигла. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ амжилтаар бахархах болно. Ажил дээр болон эд зүйлс худалдан авахдаа туйлын анхааралтай бай. Таныг хуурч магадгүй байна.

Арслан   

Энэ долоо хоногт элдэв ажлын хүндрэл, бэрхшээл эсвэл боловсон хүчний таагүй халаа, сэлгээнд бэлэн бай. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Иймээс мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа, дутагдал гаргахгүйн тулд бүхнийг эрүүл, саруул ухаанаар тооцоол, бусдын зөвлөгөөг бүү дага. Зөвхөн өөртөө болон зөн билэгтээ найд. Ганцаар байхдаа хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна.

Охин

Энэ ордны хүмүүсийн хувийн амьдрал хүндхэн байна. Хайртай хосууд үе үе хэрэлдэж, нэг хэсэг хугацааг тусдаа өнгөрүүлнэ. Ялангуяа эмэгтэйчүүд энэ долоо хоногт туйлын таагүй байх нь. Тэд нарын эрүүл мэндэд асуудал гарч мэднэ. Мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин, гэмтэл үүсч болно. Ойрын хүмүүст хүндрэл үүсч болно. Найз нөхөд, ивээн тэтгэгчдийнхээ харьцааг ахин эргэцүүлэн тунгаахад илүүдэхгүй. Халдварт өвчин тусч болзошгүй.

Жинлүүр

Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болох, өөрийгөө батлан харуулах долоо хоног. Яаруу сандруу шийдвэр гаргах, нэгэн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр зүтгэх нь алдаа эсвэл санхүүгийн хохирол учруулна. Танаас ихээхэн цаг зав хүч шаардах гэр орны ажил таны өмнө хүлээж байна. Үүнд болон хүүхдүүддээ цаг зав гарга. Газар шороо ухах, мод бут суулгах, байшингийн суурь тавих зэрэгт тааламжгүй байна. Бага насныхан төмөр болон хатуу биетээс болгоомжил.

Хилэнц

Од гаригсын эсрэг хандлага танд эрч хүч өгнө. Эрч хүч бусдад ч нөлөөлнө. Ямар ч эд зүйл худалдан авах үйлчилгээ хийлгэхэд тун таатай долоо хоног. Томоохон худалдаа наймаа хийх эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх, тансаг зүйлд мөнгө үрэхэд таатай. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий бүү үр. Танд тохиосон аз удаан байна гэж байхгүй тул олдсон зүйлийг бага гэж гололгүй сэтгэлдээ сайн сайхан зүйлийг бодож хүлээн ав.

Нум

Энэ долоо хоногт таны ажил хэргийн маргаанаас болж өдөөн хатгалаг, хий дэмий хоосон хардалт зэрэг таагүй үйл явдлууд ардаас тань салахгүй байна. Ажил хэргийн маргааныг аль болох хурцдуулахгүйгээр шийдвэрлэж, бага зэрэг нэр хүндээ унагаан зохицуулаарай. Энэ нь удахгүй таны зөв байсныг тэд мэдэрч сэвтсэн нэр хүнд тань улам ихээр өсөх болно. Жижиг чулуугаар том чулууг цохих гэдэг энэ. Харин хайр дурлалын хувьд маргаан гарах хэдий ч энэ нь газар авч чадахгүй намжина.

Матар  

Албан тушаал ахих, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх тал дээр мэдэгдэхүйц амжилт олно. Хамт олны дунд болж буй худал хуурмаг, элдэв явдлын нууц шалтгааныг бүү ух. Ажил дээрх асуудлуудыг шийдэх өвөрмөц арга олж шинэчлэлтийн санаа дэвшүүлэхийг зөвлөж байна. Харин хүнтэй муудалцах, хэн нэгнийг далдуур муулах зэргийг тэвчээрэй. Хайр сэтгэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

Хумх  

Албан хаагчдад өөрийн сайн талуудаа харуулах боломж гарна. Нийгмийн байр сууриа дээшлүүлэх асуудал тавигдана. Энэ нь биелэх бүрэн боломжтой юм. Олонх хумхынхан санаандаа таарсан ажил олно. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлнэ. Улс төрч, төрийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс энэ өдрийн таатай хандлагыг ашиглан ирээдүйн улс төрийн карьерынхаа үндэс суурийг тавь.

Загас

Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуул. Илтгэл тавь. Энэ ордныхон маш сэтгэл татам байх ч зарим нь хагацал амсах бололтой. Эрэгтэйчүүд ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой. Зарим загаснууд бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.