Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хорих эсэхийг шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар,

  • Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
  • Цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-наас 18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн “Улаан” түвшинд /хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар хөл хорих эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.