Шилэн дансны тухай хууль 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой эрх мэдэлтнүүд олон. Үүний цаана нөгөө л идэж уух асуудлууд бий.
УИХ-ын даргын зөвлөх Б.Цогтгэрэл өөрийн пэйсбүүктээ “Багануурын ТУЗ-ийн дарга Хариуцсан сайдад нь хариуцлага тооцоё Багануур ХК Шилэн дансны тухай хуулийг огт биелүүлдэггүй газар байна.
‘ хэмээн бичжээ.
Мөн “Багануур ХК-д УИХ, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар хамтраад Шилэн дансны улсын нэгдсэн үзлэг шалгалтаа хий” гэж жиргэв.
Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Номинчулуун, тэргүүн дэд захирлаар Д.Түвшинжаргал ажилладаг. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялсны дараагаас Э.Номинчулуун нь Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлаар, Д.Түвшинжаргал нь 2019 оноос дэд захирлаар ажиллаж иржээ.
Төр 75 хувийг нь эзэмшдэг Багануур ХК өнгөрсөн онд таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээгээ Шилэн дансанд тайлагнаддаггүй тухай хэл ам гарч байсан ч удалгүй намжсан. Тэгвэл энэ удаа шилэн дансны хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа нь УИХ-ын даргын зөвлөхийн анхааралд очсон болохоор тийм амар намжихгүй шалгалтууд орж ч магадгүй нөхцөлд очив бололтой.