Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’ -ний хэрэгжилтийн тухай,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
Танилцуулахаар:
- Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.