Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр хүний амь нас юунаас илүү үнэ цэнтэй тул хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсч байна гэжээ.
Эрүүл мэндийн яамнаас 28 хоног хатуу хөл хорьж тархалтыг хумих хүсэлтээ өчигдөр ЗГ-т хүргүүлсэн. ЗГ уг саналыг нь дэмжсэн ч ОУК шийдвэрийг хүлээж хөл хорихоо тогтоох шийдвэр гаргаагүй гэх мэдээлэл өчигдөр цацагдсан.
УОК-ын дарга өөрийн цахим хуудастаа хөл хорио тогтооно гэх мэдээллийг тавьсан байна. Тэгэхээр өнөөдөр УОК хуралдаж хөл хорио тогтоох асуудлыг эцэслэн шийдвэрлэх бололтой. УОК гаргасан саналаа Засгийн газарт өргөн барьж, улмаар Засгийн газар хуралдсанаар эцсийн шийдвэр гарах юм.