Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан шүүгдэгч Н.Баярсайхан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд маргааш 9 цагаас эхлэх юм байна..
Хэргийн талаар сануулахад, АТГ-ын ажилтнууд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийхээр ороход оймсны түрийндээ их хэмжээний буюу 10 мянган доллар нуусныг илрүүлж байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.