13-ын A маягтыг цахимд шилжүүлж, хэрэглэгчдэд ойр болгоно

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Батчимэг болон бусад албаныхан мэдээлэл өглөө.

ЭМДЕГ-аас эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах нийт 2446 байгууллагатай гэрээ байгуулсан. Эдгээр байгууллагаас төрийн өмчийн 69 байна.

Амбулаторийн тусламж үйлчилгээн дээр иргэдээс хамтын төлбөр гарахгүй. Амбулаторийн жирэмсний хяналтын үйлчилгээнд хамтын төлбөр байхгүй.

ЭМДЕГ-тай 71 эмнэлэг гэрээ байгуулсны 60 нь төрийнх өмчийнх. Хувийн хэвшлийн 11 эмнэлэг, амбулаторийн оношилгоо, үзлэг хийх юм. Эдгээр эмнэлгүүдийн нэрийг манай веб сайтаар орж үзэх боломжтой.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 70/30 хувийн хамтын төлбөртэй. 30 хувийг иргэн төлнө гэсэн үг.

13-ын A маягтыг цахимд шилжүүлж, хэрэглэгчдэд ойр болгоно. ЭМЯ шинэчлэлт хийж байгаа.

-Хотын харьяат хүн аймгийн төвийн эмнэлгээс үйлчилгээ авч болох уу?
-Болно. Ямар ч харьяалал харгалзахгүйгээр, үйлчилгээ авч болно. Улаанбаатар хотын иргэн хөдөө орон нутгийн эмнэлгээс тусламж үйлчилгээг авч болно.

-Хүүхэд, нярай, төрөх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ 03 дугаар тогтоолд хамаарагдах уу?
-Хүүхэд, нярай, төрөх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ 03 дугаар тогтоолд суугдсан. Жишээлбэл төрөх эмэгтэйчүүд оношоороо, жирэмсний хяналт нь амбулаторийн тусламж үйлчилгээнд 2 багц бий. Бүх зохицуулалтыг 03 дугаар тогтоолд тусгасан. Хүүхэд, нярайн эмчилгээ ч мөн адил тусгагдсан. Бүгдийг ЭМД-аас санхүүжүүлэх юм.



   14 цаг 09 минут
2021.04.13

ЭМДЕГ-аас шинээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулж, ЭМДҮЗ-ийн баталсан 03-р тогтоолтой холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.

БИЧЛЭГ: /Хэрвээ бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзэх боломжтой./