УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанд Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тэргүүлсэн ажлын хэсэг мэдээлэл хийж байна. Тэд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч буй аж.
Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгойн хөрөнгө оруулагчийн албан ёсны анхны хэлэлцээ энэ сарын 13-нд Төрийн ордонд болсон. Хэлэлцээгээр талууд нэгдмэл байр суурьд хүрээгүй бөгөөд цаашид үргэлжилнэ.