Сүүлийн 24 цагт 15005 хүнд шинжилгээ хийхэд 1169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 25364 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч нийт эдгэрсэн тохиолдол 13346 болсон байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвараар таван иргэн нас барлаа. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 56-д хүрлээ. Сүүлд нас барсан таван хүн нь 36-93 насныхан аж. Тухайлбал,
- Дөрөвдүгээр сарын 1-нд 93 настай эмэгтэй Covid-19-ийн халдвар авсан болох нь оношлогдож, халдварын нэн хүнд оношоор нас баржээ.
- Дөрөвдүгээр сарын 5-нд 83 настай эмэгтэй Covid-19-ийн халдвараар оношлогдож, нэн хүнд оношоор нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 8-нд 71 настай эрэгтэйн онош батлагдаж, Covid-19-ийн халдварын хүндрэлээр нас баржээ.
- Дөрөвдүгээр сарын сарын 20-нд 65 настай эрэгтэй дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад Covid-19-ийн халдварын хүндрэлээр нас барсан.
- Дөрөвдүгээр сарын 19-нд 36 настай эрэгтэй Covid-19-ийн халдвараар оношлогдож, халдвар хүндэрч нас барсан байна.