Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.
Энэ дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.