УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Жич: 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
– Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлцүүлэг/;
– Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсад үүсээд буй короновируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар”.