Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар өнөөдөр /2021.04.29/ өглөө 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иргэдэд чичирхийлэл мэдэгдсэн бөгөөд ямар нэг хохирол учраагүй аж.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Нарийн заг” гэдэг газар өнөөдөр 05:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.