Тавдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаар, тавдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, тавдугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст ахиу хэмжээний цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Ирэх сарын температураас үзвэл зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дундаж хэмтэй байгаа бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл болох магадлал бага байгаа.
Хур тунадасны тухайд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дундажтай харьцуулахад бага, бусад нутгаар хэвийн хур тунадастай байна. Баруун аймгуудын нутгаар сарын нэг болон хоёрдугаар 10 хоногийн дунд үед агаарын температур 2-4 градус хүйтэрнэ. Хоёрдугаар 10 хоногийн сүүлээр зарим газраар салхины хурд 12-14 м/сек, алтайн уулархаг нутгаар 18-24 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна.