Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхлэн covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Вакцинжуулалтад 18 наснаас дээш насны хоёр сая хүн хамрагдахаас нэг сая иргэн эхний тунгаа, 450 мянга нь хоёр дахь тунгаа хийлгэсэн. Вакцины эсрэг заалттай хүмүүсээс гадна Оросын Спутник вакцин хүлээсэн иргэн олон байгаа. Тэгвэл Асашёорюү Д.Дагвадорж “Гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр Спутник хийгээд эсрэг биет үүсээгүй’ талаараа нүүр номдоо бичжээ.
Харин түүний ах Хотын дарга Д.Сумьяабазарын хувьд БНХАУ-ын Синофармын ВероЦелл вакциныг хийлгэсэн билээ. Тэрээр вакциныхаа хоёр тунг хийлгэсэн бөгөөд дархлаа бүрэн тогтсон талаар цахим хуудастаа мэдээлсэн. Тэрээр “Хотын даргын хувьд БНХАУ-ын Синофармын ВероЦелл вакцины #анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Хятад вакцин хийлгэхийн өмнө олон талаас нь бодож, мөн судалсан.