Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ.
Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.