Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захилагчаар хотын дарга асан Э.Бат-Үүлийг шалгаж байсан тухай мэдэгдсэн. Тэрбээр “Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү. 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Э.Бат-Үүлийг хамтран С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан, нотлогдож байгаа тул гээд. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.
Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар яриад байсан. Амгаланбаатар олон зүйл ярьж байхад Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй’ хэмээн ярьсан билээ.
Тэгвэл түүний мэдэгдлийн хариуд хотын дарга асан Э.Бат-Үүл “Нямдорж сайд манай төрд шургалсан гадны “хорт могой” биш биз?! хэмээн улам бүр бодогдох боллоо!’ хэмээн жиргэжээ.