УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувиар буруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Чуулганд нийт 61 гишүүн буюу 81,3 хувь нь өнөөдөр оролцож саналаа өгснөөс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 75.4 хувь нь буюу 46 нь зөвшөөрлөө.
Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнд тооцсоноор Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
НДШ-ийг үе шаттай нэмэгдүүлэх хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал 2018 онд хоёр хувиар, 2019 онд нэг хувиар, 2020 онд хоёр хувиар нийт таван хувиар нэмэгдүүлэх байсан. Гэвч 2020 онд дэлхийг хамарсан цар тахал гарсантай холбоотой сүүлийн хоёр хувийг 2021 оны 7 сарын 1-нээс нэмэх байсан боловч цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбоотой энэ хоёр хувийг бууруулж хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандагсүрэн, Х.Болорчулуун нар энэ сарын 4-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барсан юм.