Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн хэсгийн хороодыг байгууллаа.
Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.
Нийт аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм.
Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллахаар болоод байна гэж СЕХ-ноос мэдээллээ.