МУ-ын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлж бүртгүүлсэн бөгөөд нэр дэшигчийн үнэмлэхээ энэ сарын 24-нд буюу ирэх Даваа гаригт гардан авна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 14.7 тэрбум төгрөг зарцуулж байсан боловч энэ удаагийн сонгуульд нийт 26 тэрбум төгрөг зарцуулах тооцоололтой байгаа аж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өмнөх жилүүдээс бага буюу 15 хоног үргэлжлэхээс гадна covid-19-ийн халдварын цар тахлаас хамаарч хумигдмал нөхцөлд явагдах ч сонгуултьд зарцуулах зардал нь бараг хоёр дахин нэмэгджээ.