Дэлхийн алдартай супер модель Наоми Кемпбелл 50 насандаа ээж болж хүүхдийнхээ хөлийг барьж буй зургаа инстаграмдаа нийтэлж “Бяцхан сахиусан тэнгэрийн ээж болохоор сонгогджээ’ хэмээн бичсэн байна. Түүний оруулсан зурагны доор загвар зохион бүтээгч Марк Жэйкобс баяр хүргэсэн байна. Мөн Их Британийн Vogue сэтгүүлийн эрхлэгч Эдвард Эннинфул, дизайнер Риккардо Тиши, Донателла Версаче, жүжигчин Зои Салдана, Софи Тёрнер, дуучин Рита Ора болон бусад алдартай моделиуд баяр хүргэжээ.
Мөн түүний ээж Валери Моррис Кэмпбелл Инстаграмдаа “Би эмээ болохыг удаан хүлээсэн болохоор сэтгэл маш их хөдөллөө’ гэжээ.