Балетийн багш иргэн Б. УИХ-ын гишүүн Б.Сүндэръяа өөрийн цахим хаягаараа дамжуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн талаар олны анхааралд хүргэсэн. . Б.Сүндэръяа “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн.
УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. 2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан. Миний хувьд өөрийн нандин нууцаараа Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна.
Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.
Удаан хугацаанд дарамттай, сүрдүүлэгтэй, маш хэцүү амьдарсан тул яг одоо л зогсоохгүй бол миний энэ байдал дахиж 10, 20 жил ч үргэлжилж магадгүй байна’ гэсэн юм.
Түүний гомдлын дагуу хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Мөн хохирогч, гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авч эхэлжээ.
Дуучин Нара буюу Нарантуяа “Metoo’ хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа бөгөөд түүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гомдлууд ирээд байна гэдгийг тэрээр мөн мэдэгдээд байгаа билээ.