Олимпийн аварга Н.Түвшинбаярыг суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан байна. Харин түүнийг МУ-аас гарч болохгүй гэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Н.Түвшинбаяр архи ууж согтсон үедээ найз Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсаны улмаас цагдан хоригдоод байсан. Хэрэг гарснаас хойш түүний цагдан хорих хугацааг сунгасаар ирсэн билээ. Тэгвэл түүнийг хорих хугацаа өчигдөр дууссан бөгөөд прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хорих шаардлагагүй хэмээн үзжээ.
Учир нь шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө Улсын начинЭ.Энхбат начины гэргий тв-5 телевизэд өгсөн ярилцлагадаа түүнийг хүний яриа ойлгож, хуруугаа хөдөлгөж эхэлсэн. Тархины гол багана гэдэг зүйл нь гэмтсэн учраас нөхөн сэргээх эмчилгээг 6 сараас 1 жил хүртэл хугацаанд хийж байж бие нь жаахан дээрдэнэ гэж эмч хэлсэн’ хэмээн ярьсан нь түүнийг үргэлжлүүлэн хорихгүй байх үндэслэл ч болсон байж магадгүй.