Өчигдөрхөн Эрүүл мэндийн яамнаас халдварын тоо тодорхой хэмжээгээр буурсан ч хөл хориог цуцалсантай холбоотой дахин нэмэгдэх магадлалтай. Хэрэв халдварын тоо нэмэгдвэл дахин хөл хорио тогтоох санал УОК-т хүргүүлнэ хэмээн 11 цагийн мэдээллийнхээ үеэр мэдэгдсэн. Учир нь хөл хорио цуцалсантай холбоотой хөдөө орон нутгийг зорих иргэдийн дунд ковидын халдвар авсан хүмүүс байхгүй гэх баталгаагүй хэмээн ЭМЯ анхааруулсаар байгаа билээ.
Тэгвэл хөл хорио тавигдсан учир Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчидтай уулзаж “Улсын аварга малчин” цол гардуулж явна. Тэгэхээр халдварын тоо орон нутаг болон УБ хотод нэмэгдвэл Шадар сайд та бусдыг буруутгаж өөрийгөө зөвтгөх аргагүй л болох болов уу.