Өнгөрсөн хоёр хоногт зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 3 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь насыг хохироосон байна.
Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхэд амиа алджээ.
2021 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 537 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 350 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 85, Орон нутагт 52, Улсын хэмжээнд 137 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.