Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 1, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 15915 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Энэ сарын 27-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 916, II тунд 19.713, нийт 20.629 иргэнийг дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.2 хувь буюу 945.841 нь I тунд, 71 хувь буюу 677.257 нь II тунд хамрагдаад байна.