НОБГ-ын Нийслэлийн Аврах анги-105-аас “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль эхэллээ. Дадлага сургууль Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Туул голд таван өдөр үргэлжилнэ.
Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.