Энэ сарын 3-нд 10 настай охин гэрээсээ явсан байна гэх мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь өгсөний дагуу эрэн сурвалжилж “Содон’ хорооллын тоглоомын талбай орчимоос олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн.
Цагдаагийн газраас охиныг олох үeд биед ямар нэг шарх сорви, гадны нөлөө байхгүй байсан ч ямар учраас гэрээсээ явах болсон шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна.