АНХААР:Орон нутагт дөрвөн хүн мотоциклтой дөрөв, авта машинтай хоёр иргэн онхолдож амиа алдлаа

2021 оны зургаадугаар сарын 04-06-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 928 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16, Орон нутагт 11 хүн гэмтэж, Орон нутагт 5, Нийслэлийн Налайх дүүрэгт 1 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  • 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорнод аймагт  мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 00:10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16:00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20:00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
  • Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2
  • Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтсэн.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 127, Орон нутагт 46, Улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ БАЙНА.