2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилсэн юм.