Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/431 дүгээр захирамж гарчээ. Тус захирамжаар өнөөдрөөс энэ сарын 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоосон байна.
Мөн нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.