Сүүлийн өдрүүдэд МУ-д дотоодын халдварын тоо болон нас баралт нэмэгдсэн. Үүнтэй холбоотой сайн дурын шинжилгээ өгөх иргэд нэмэгдэж байгаа боловч шинжилгээний цаг олон хоногийн хүлээлт үүсгэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тэгвэл НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа нэгэн сайтад өгсөн мэдээлэлдээ “Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй’ гэжээ.
Тэгвэл сайн дурын шинжилгээг хэдэн төгрөгөөр өгөх нь одоогоор тодорхойгүй байна.