Соёлын сайд Ч.Номингийн содон гангараа олны анхаарлыг татаад байна. Тэрээр энэ удаагийн Eрөнхийлөгчийн сонгууль өгөхдөө монгол дээл өмсч дээр нь дэлхийн алдартай Chanel брэндийн бүсээр гоёжээ. Тус брэндийн бүс нь 1000 ам доллараас эхэлдэг байна.
Эрдэм мэдлэгээрээ чамлагдахгүй ч сайд болсоноосоо хойш хувцаслалтын тал дээр шүүмжлэлд өртөөд байсан тэрээр энэ удаагийн хувцаслалтаараа чамлахааргүй оноо авч чадлаа.