Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Г.Хонгорзул “Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 айл байна’ гэв.
Айлууд үерийн усанд автсан байдалтай байгаа ба удахгүй үргэлжилсэн бороо орохыг албаны хүмүүс анхаарууллаа.