МУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш тангаргаа өргөнө. Түүний тангаргаа өргөсний дараа хийх ажил нь хүүхдийн мөнгө. Одоо түүний унаж буй ретинг өсгөх ганц боломж нь хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр олгох. Сүүлийн үед ганц түүний ретинг унахаас гадна МАН-д итгэх иргэдийн итгэлч буурч байна.
Учир нь Ковидын тухай хууль, түүнтэй холбогдуулж гаргасан хөнгөлөлтүүдийг ирэх сараас зогсооно гэх мэдэгдлийг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бараг маргааш нь хийсэн. Гэтэл цар тахлын тархалт өдөрт 2000 давж, нас баралт 10-аас буурхаа болж, МУ халдвараараа дэлхийд тэргүүлж буй мэдээлэл сошиал орчинд хөвөрч байна. Тэгэхээр дээрх хөнгөлөлт, нэмэгдлүүд нь цар тахалтай холбоотой биш Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шоу байсан гэх сэтгэгдлийг иргэдэд төрүүлсэн. Тийм ч учраас түүний болон МАН-ын ретинг унаж байна.
Мөн МУ-д халдвар тархалт өндөр байгаа учраас хөрш зэрэгэлдээ улсууд хилээ эхнээсээ хааж байна. Энэ нь иргэдийн амьралд хүнд тусч буй. Ялангуяа бизнес эрхлэгчидэд.
Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч тангаргаа өргөөд ҮАБЗ-ийн хурлаа хийж дээрх асуудлуудыг хурдан шийдэх болов уу гэсэн иргэдийн хүлээлт үүсээд байгааг нуух юун.