МАН-ын бага хурал өнөөдөр/2021.06.25/ 08.00 цагт тусгаар тогтнолын ордонд эхэлсэн байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хуулийн дагуу намын харъяалалгүй байх ёстой. Тиймээс намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө намаасаа түдгэлзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэрийг МАН-ын даргад дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.
Энэ удаагийн Бага хурлын гишүүдээс шинжилгээ авч оруулж байгаа юм байна. МАН нийт 370 орчим гишүүнтэй юм.